НАМСРАЙН БАНЗРАГЧ ЗАМ

Контент ID 3330
Ангилал Ном сурах бичиг
Хэл Монгол
Файлын тоо 3
Хэмжээ 32.4 MB
Оруулсан bebnos

Намсрайн Банзрагч

 

1925 онд Завхан аймгийн Алдархаан сумын нутаг "Хөх хошуу"-нд төрсөн. Анхны шүлэг "Зун" нь 1940 онд "Залгамжлагч" сэтгүүлд нийтлэгдэж байсан. Тэрээр өөрийн хань Н.Норовбанзадтай 1949 онд гэрлэжээ.
1954 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүнд элссэн. 1956 онд "Цэрмаагийн баяр" анхны жүжгээрээ улсын уран бүтээлийн уралдаанд 2-р байр эзэлж байжээ. 1957-1982 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн Хорооны "Утга зохиол, урлаг" сонинд сурвалжлагч, утга зохиолын асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
1959 онд "Жирийн хүүхнүүд" анхны өгүүллэгийн түүвэр нь хэвлэгдсэн.
1964 онд МУИС-ийн Утга зохиолын дээд сургууль төгссөн. 1967 онд "Зам" анхны романаа бичсэн. 1971 онд ЗХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд курс төгссөн. 1980 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал хүртсэн.
1982 онд Мэргэжлийн зохиолч болж, 1987 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртжээ. 2002 онд "Миний жаран" дурдатгалаа бичсэн ба 2003 оны 1 сарын 19-нд тэнгэрт хальжээ.

Хэтэвчнээс төлөх (Үнэ 3000 төг)
  • Нэг удаа таталт хийхэд таны хэтэвчнээс 3000 төг хасагдана.
  • Төлбөр хийгдсэнээс хойш 24 цагийн дотор контентын харгалзах файлыг 8 удаагийн оролдлогоор татаж авах ёстой ба хугацаа хэтэрсэн болон 8 аас дээш удаа амжилтгүй оролдлого хийсэн тохиолдолд татаж авах боломжгүй болохыг анхаарна уу.