Миний дүү 18 нас хүрлээ, арван жилийн ерөнхий боловсролтой боллоо. Нэг үгээр хэлбэл хүүхэд нас чинь өнгөрч "хүн" болох процесс чинь эхлэж байна. Хэрэвзээ хүн нь зөвхөн биологийн бүтээгдэхүүн байсан бол чи эрийн цээнд хүрсэн "эр амьтан" нэгэнт болжээ. Өөрөөр хэлбэл танай нохой Бэнжи, та хоёр биологийн үүднээс үзвэл ид хав дээрээ яваа үнэ цэнэтэй бүтээгдэхүүн. Гэвч хүн гэдэг бол биологийн бүтээгдэхүүн эргэлзээгүй мөн боловч нөгөө талаас Бурханы бүтээл юм. Харамсалтай нь олон хүн үүнийгээ анзаардаггүй, нэгэнт анзаарвал цагийн хувьд хожимдсон байдаг. Тиймээс ч "Монгол хүн 60 хүрч ухаан ордог, 61-тэйдээ үхдэг" гэдэг зуйрлэл ганц монгол хүнд зориулсан ч үг биш байх. Бурхан гэдэг маань юун товариш билээ гэхээр надад тодорхойлж хэлэх чадал алга. Ямарчиг л байсан хүн, адгуус хоёрыг хооронд нь зааглаж өгсөн нь л үнэн юмдаг.