Хорин жилийн хойно (фр. Vingt ans après; 1845) нь Францын зохиолч Алэксандр Дюмагийн шадар цэрэг Д Артанъяны тухай цуврал 3 номын хоёрдугаар цуврал ном юм.
Энэ романыг Дюма 1845 оны 1 сараас 8 сарын хооронд цувралаар гаргасан байна. Романд Францын ван Людвик XIV-ийн үеийн Фрондын үеийн франц, Английн иргэний дайны үед Оливер Кромвелийн ялалт, Английн Карл I-ийн цаазлуулалт зэрэг үйл явдлуудад хуучин шадар цэрэг Д'Артанъян, Атос, Арамис, Портос оролцож байгаа адал явдлууд гардаг байна.