Үнэхээр өрөвдмөөр зохиол шүү. Киног нь үзэж байсан юм байна. Жүжигчин Өлзийхүү тоглодог санагдаж байна. Ерөнхий үйл явдал нь Дамба Тогоохүү гэх эмэгтэйтэй учир ургуулан эхнэр Дэмжид, хүү хоёрыгоо хаяж явж байгаа тухай гардаг. Сэтгэлд хоногшсон хамгийн сайхан хэсэг бол туужийн төгсгөлд Дэжид хүүгээ дагуулаад Дамба, Тогоохүү 2 дээр очдог хэсэг. "Нэгэнт бидний хэрэг ийм дээрээ тулсан юм чинь айл саахалт байж, орч гарч байгаарай" гэж хэлээд Дамбад удам дамжсан гөрөөсийг нь өгч байгаа нь монгол хүний уужуу ухаан юмдагуудаа. Нээрээ гэрээсээ явчихсан хүнийг яалтай ч билээ. Нөгөө солонгос кино нтр байсан бол мэс засалд ороод өршөөгөө авна гээд явж байх биз. хэхэ. Ер нь ажиглаад байхад дээр үеийн хүмүүс хэрэлдэж зодолдолгүй 2 тийш болчихдог юм шиг санагдсан. Иймэрхүү хэдэн тохиолдол мэдэх юм байна.