Т.ДРАЙЗЕР-КЕРРИ ЭГЧ

Контент ID 3296
Ангилал Ном сурах бичиг
Хэл Монгол
Файлын тоо 3
Хэмжээ 32.5 MB
Оруулсан bebnos

СОРОНЗОНГИЙН ТАТАХ ХҮЧ, ГАМШГИЙН ЭРХЭНД

Чикаго хот орохоор өдрийн галт тэргэнд сууж яваа Каролина Миберийн бүхий л эд агуурс гэвэл: матрын дууриамал арьсан хулдацтай хямдхан хөвхөн хайрцаг, дотроо төмөр замын билет, Ван-Вьюрен гудамжинд суудаг эгчийнхээ хаягийг тэмдэглэсэн алгын чинээ цаас, дөрөвхөн доллартай шар ширэн түрийвч байлаа.

Энэ бол мянган найман зуун наян есөн оны явдал. Каролина дөнгөж арван найман настай. Сортоолог боловч баахан ичимхий, юм үзэж нүд тайлаагүй, бас залуу зандан насныхсанж элдэв сайхан хүсэл мөрөөдөл толгойд нь багтаж ядах ажээ. Гэр орноо орхин гарахдаа сэтгэл нь бага зэрэг гонсойж байсан нь ямар ч л байсан сайхан юмнаасаа саллаа гэж хоргодсоных биш байлаа.

Ээж нь хамгийн сүүлчийн удаа үнсэхэд нулимс нь гүйлгэнэж, аавынхаа өдрийн цагаар ажил хийдэг салхин тээрмийн дэргэдүүр галт тэрэг давхин өнгөрч байхад хоолойд нь нэг юм тээглэх шиг болж, хэзээний танил хотынх нь зах хязгаар жирэлзэн ногоорч, төрсөн гэр орныхонтойгоо угаас төдий л зузаан байгаагүй барилдалгааг үүрд таслан салан одож буй тэрхэн агшинд цээж нь ихэд давчдан гүнээ сүүрс алдаж явлаа.

Тэр охин ойрын нэг буудал дээр буугаад гэртээ буцаж болох л байлаа. Өдөр бүр зорчин байдаг галт тэргүүдээр бүх орон даяар холбоотой болсон тэр нэгэн их хот сэтгэлийнх нь үзүүр, замын уртад буй бөлгөө. Чикаго хотоос өсөж өндийсөн төрөлх Колумби хот ч нэн их охол бишээ. Хэдэн зуун бээрийн зай буюу хэдэн цагийн газар гэдэг юу билээ?

Каролина, эгчийнхээ хаягийг тэмдэглэсэн цаасаа нэг харснаа өөрийн эрхгүй бодолд автав.

Хэтэвчнээс төлөх (Үнэ 3000 төг)
  • Нэг удаа таталт хийхэд таны хэтэвчнээс 3000 төг хасагдана.
  • Төлбөр хийгдсэнээс хойш 24 цагийн дотор контентын харгалзах файлыг 8 удаагийн оролдлогоор татаж авах ёстой ба хугацаа хэтэрсэн болон 8 аас дээш удаа амжилтгүй оролдлого хийсэн тохиолдолд татаж авах боломжгүй болохыг анхаарна уу.