Стивен Кинг ӨГҮҮЛЛЭГҮҮД

Контент ID 3293
Ангилал Ном сурах бичиг
Хэл Монгол
Файлын тоо 3
Хэмжээ 32.3 MB
Оруулсан bebnos

Драм, триллер, уран зөгнөл, детектив гээд уран зохиолын олон төрлөөр 350 сая гаруй хувиар борлогдсон 70 гаруй ном (тэдгээрээс 55 нь роман) бичсэн Стивен Эдвин Кинг 70 жилийн тэртээ 1947 оны есдүгээр сарын 21-нд АНУ-ын Мейн мужийн Портленд хотод төржээ. Аймшгийн зохиолын хаан хэмээн хожим дэлхий даяар алдаршсан түүнийг хоёр настай байхад аав нь, худалдааны флотын ахмад Доналд Кинг нэгэн үдэш тамхинд гараад эхнэр, хоёр хүүхдээ орхин тэр чигтээ эргэж ирэлгүй явсан аж. Ээж нь хоёр хүүдээ аавыг нь Ангарагийнхан авч явсан хэмээн уран зөгнөлт үлгэр ярьдаг байж. Магадгүй үүнээс үүдээд Стивен хүүгийн ургуулан бодох чадвар, уран сэтгэмж үе тэнгийнхнээсээ хавьгүй хурдан хөгжиж эхэлсэн байж болох.

 

Эхлэл

Амьдаараа оршуулагдсан хүн, Зочид буудлын Хий үзэгдэлтэй Өрөөний талаар аймшгийн зохиол бичдэг зохиолч болгон багаар бодож тус бүр нэг өгүүллэг бичих хэрэгтэй гэж би боддог. Энэ бол зочид буудлын өрөөний талаарх миний өгүүллэгийн сүүлийн хувилбар. Энэ өгүүллэгийг дуусгана гэж анхнаасаа огт төлөвлөөгүй байснаараа сонин гэж болно. Зүгээр л "Зохиол яаж бичих вэ?" гэсэн гарын авлагандаа хавсралт болгож гурав, дөрвөн нүүр бичээд явцын дунд өгүүллэг анхны таталбараасаа хэрхэн өөрчлөгддөгийг харуулахыг хүссэн хэрэг. Үүнтэй зэрэгцэн зохиолоо бичихдээ удирдлага болгодог өөрийн зарчмуудыг тодорхой жишээгээр харуулахыг хүссэн юм. Гэтэл тун сонин, гэнэтийн зүйл болж, энэ өгүүллэг намайг өөртөө татаж чадсан болохоор дуустал нь бичсэн юм. Хүн болгон өөрийн гэсэн айдастай, тэр айдас нь дотроо тоо томшгүй олон хувилбартай гэж би боддог. Энэ ямар хамаатай юм бэ гэвэл бичиж байх зуур энэ өгүүллэг намай маш их айлгасан юм. Анхандаа бол энэ өгүүллэг нь "Цус ба Манан будан" гэсэн аудио номны хэсэг болж гарч ирсэн бөгөөд аудио хувилбар нь намайг гар бичмэлээс ч илүү айлгаж орхисон. Бүр үхтэр айлгасан. Гэхдээ ер нь зочид буудлын өрөөний дугаар нь л дангаараа айдас төрүүлдэг биз дээ? Тийм биз? Буудлын өрөөнд орохоор надаас өмнө хэдэн хүн энэ орон дээр унтаж байсан бол? гэж өөрийн эрхгүй боддог. Тэр олон хүний хэд нь өвчтэй байсан бол? Хэд нь солиотой байсан бол? Хананы шүүгээнд өөрийгөө бомилохоосоо өмнө зурагтын дэргэдэх жижиг шүүгээнд хэвтэх Библиэс хэдэн мөр унших талаар хэд нь бодож байсан бол? Ингэж бодох тоолонд дотор арзайгаад явчихдаг. Гэхдээ ямар ч байлаа гэсэн хамтадаа шалгаж үзэх үү, аан? За май, энэ бол таны түлхүүр тэгээд...тэгээд энэ гэмгүй дөрвөн тоо нийлбэр дүндээ хэд болох талаар тайван бодоод үзээрэй.

Хэтэвчнээс төлөх (Үнэ 3000 төг)
  • Нэг удаа таталт хийхэд таны хэтэвчнээс 3000 төг хасагдана.
  • Төлбөр хийгдсэнээс хойш 24 цагийн дотор контентын харгалзах файлыг 8 удаагийн оролдлогоор татаж авах ёстой ба хугацаа хэтэрсэн болон 8 аас дээш удаа амжилтгүй оролдлого хийсэн тохиолдолд татаж авах боломжгүй болохыг анхаарна уу.