Борис Воробьев ОЙН САВДАГ ӨЛӨГЧИН

Контент ID 3280
Ангилал Ном сурах бичиг
Хэл Монгол
Файлын тоо 3
Хэмжээ 32.2 MB
Оруулсан bebnos

Хүчит салхи дээгүүр хүүгэж, нарийн мөчрийн цасыг сэгсрээд, доор хэвтэх чононуудын нуруунд солонготуулан маналзуулан буулгана. Модны орой найган ганхахад, Егор бүдүүн голд нь шахаж хяраад, огт санамсаргүйгээр ингэж чононд ээрэгдэн амь хоргоож суугаадаа гашуудан түгшинэ. Оосор уяатай бол биеэ модонд хүлчихээд жаахан ч атугай тайван суухсан. Доор сахиж хэвтээ чононууд дээр унаж хүүчүүлснээс хөлдөж үхэх нь дээр. Өчнөөн жил энэ хувхай чононуудыг мөрдөж, амдаж, хуурч гэнэдүүлэн, буудаж, хавхдан агнаж байснаа бодоход тэднийг өөрсдийг нь л ингэж модон шахан гартаа оруулж баймаар атал харин одоо өөрөө ингэж дийлдэн үхлээ хүлээж суух даанч гомдолтой. Ай зайлуул, амьдрал мөн адармаатай яа. Хэзээ доошоо унаад эдний аманд ордог бол..!? Энүүхэн түлээний газарт ирэхдээ чоно өөрийг нь мөрдөж явах юм гэж даанч санасангүй. Нөгөө чонын үүр болсон намагт бол ч яахав. Гэтэл энд ингэж гай дайрах гэж байх уу, ер нь ! Егорт цаг байхгүй ч энэ модонд мацсанаас хойш лавтайяа цаг гаруй сууж буйгаа багцаалав. Үстэй дээл, хөвөнтэй өмд, эсгий гуталтайгаас одоохондоо даарахгүй л байна. Гэвч энэ тэсгим хүйтэн жаварт удаан суувал ямар ч дулаан хувцас жиндээж л таарна. Даарч хөлдөх гэдгийг тэр бодохгүйг хичээн өөрийгөө хуурч суулаа. Чононууд морийг нь хөөгөөд тун удалгүй буцаж ирснээс багцаалахад арай гүйцээгүй орхио болов уу. Морь нь чононд гүйцэгдээгүй бол өдийд тосгондоо хүрч баймаар . Тэгвэл ч тэнд үймээн сандраан болно доо.

Хэтэвчнээс төлөх (Үнэ 3000 төг)
  • Нэг удаа таталт хийхэд таны хэтэвчнээс 3000 төг хасагдана.
  • Төлбөр хийгдсэнээс хойш 24 цагийн дотор контентын харгалзах файлыг 8 удаагийн оролдлогоор татаж авах ёстой ба хугацаа хэтэрсэн болон 8 аас дээш удаа амжилтгүй оролдлого хийсэн тохиолдолд татаж авах боломжгүй болохыг анхаарна уу.