Д.Гармаа Нууцгай хайрын паян

Контент ID 3277
Ангилал Ном сурах бичиг
Хэл Монгол
Файлын тоо 3
Хэмжээ 32.4 MB
Оруулсан bebnos

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

-Яаж хоёр яс сална даа?...

Ууганжаргалын санаа алдан хэлсэн үгэнд Батбаяр цочих шиг болов. Эхнэр нь энэ үгийг бүр үнэн голоосоо, хэрэв Ерөө өөрийн нь охин байгаад төрөх гэж тэнд очсон бол эхийн хувьд сэтгэл түгшсэн үедээ хэлмээр тийм л өнгөөр хэлжээ. Үгүй ер нь Ерөө төрж чадах л байгаа даа? Дөнгөж хорин нас шүргэж яваа нялхаараа шахуу амьтан шүү дээ...

Батбаярын сэтгэл туйлын их зовж байв. Тэбээр дэмий л хүлээх өрөөний чулуун шалан дээгүүр нааш цааш алхах ажгуу. Батбаяр Ууганжаргал хоёр хотын нэгдүгээр амаржих газрын үүдэнд хүлээлгийн өрөөнд сэтгэл түгшин, чимээ чагнаж байлаа. Охин хүүхдээ, хань ижлээ төрөхийг хүлээсэн олон хүн үүдний өрөөнд чингэж чимээ чагнан, зарим нь сандал дээр сууж, зарим нь нааш цааш холхих ажээ. Амаржих газрын тасгуудаас сая төрcөн нярай хүүхдийн уйлах энхрий дуун сонстоно.

Гадаа идэр есийн жавар тачигнан, үргэлжид хүмүүс орж гарах гадна хаалгаар жаварлаг хүйтэн салхи цан уур савсуулан үлээнэ. Хүлээлгийн өрөө уудам том, чамгүй урт уурын сарзгар хоолой сайн халж байсан боловч гаднаас үргэлжид орох жавар салхинаас болов уу, хүлээлгийн танхим хүйтэн байлаа.

Хэтэвчнээс төлөх (Үнэ 3000 төг)
  • Нэг удаа таталт хийхэд таны хэтэвчнээс 3000 төг хасагдана.
  • Төлбөр хийгдсэнээс хойш 24 цагийн дотор контентын харгалзах файлыг 8 удаагийн оролдлогоор татаж авах ёстой ба хугацаа хэтэрсэн болон 8 аас дээш удаа амжилтгүй оролдлого хийсэн тохиолдолд татаж авах боломжгүй болохыг анхаарна уу.