Монгол дайчин алсын аянаас ирж зовлонт эхийн магнайн үрчлээ тэнийсэн тэргүүн бүлэг
Христийн тооллын 1234 он. Хижрийн хэмээх лалын он тоолол эхлээд 508 жил, харин Дорнын нүүдэлчдийн хуанлид дөрөвдүгээр жарны шар морин жил хэмээн тэмдэглэсэн үе. Их хаан Өгөөдэй cap шинээр Бурхан халдун уулнаа гарч Мөнх тэнгэрийг тахьсанаар тэр жилийн зуны нар хур найрын ширээ шиг эецэлдэн тэгширчээ. Чингис хааны чилж хураасан их улс энэ цаг үед өмнө зүгт Хуанцзе хэмээх Шар мөрөнд тулж, умард зугт нохойт чарган хүлэгтэй тундрын Саха /зарим түүхэнд Эсин, ойн иргэд гэх мэтээр бичдэг өнөөгийн якут, тунгусуудын өвөг/ хамарч, дорно зүгт Гуулин улсын далай эрэг, Япон тэнгисийн хөвөөнөө тулж, өрнө зүгт Хар тэнгис, Ижил мөрний булгаруудын нутгийг хазаруудын хамт Орос руу түлхэн оршиж байв. Тэр зуны нэгэн өглөө Сэлэнгэ мөрний хөвөөнөө зусч байсан жадран омгийн гучин өрхийн тэргүүн Мөнгөлж ноёны их өргөөнөө баруун газарт явуулсан нөр их аян дайнаас 3-р хөвгуун Аминдурал нь нэгэн ортууд хуний хамт гэнэтхэн хүрч иржээ.