Борис Васильев Маргааш нь дайн эхэлсэн юм...

Контент ID 3266
Ангилал Ном сурах бичиг
Хэл Монгол
Файлын тоо 3
Хэмжээ 32.3 MB
Оруулсан bebnos

ЭХЛЭЛ


Ангийнхнаас маань надад ганцхан гэрэл зураг л дурсамж болон үлджээ. Ангийн багш голд нь, түүнийг тойроод охид, захаар нь хөвгүүд зогссон харагдана. Зураг цайраад эхэлжээ. Ангийн багшийн дүр тодхон харагдах хэдий ч зургийг анх авахуулж байх үед дуссан тос зах руугаа нүүж захын хэсгийг бүр арилгаад эхэлжээ; ангийн хөвгүүд маань нас биед хүрч амжилгүй, эрт бурхны оронд одсоноос дүр зургийг нь цаг хугацаа ингээд арилгаад эхэлсэн юм шиг заримдаа надад санагддаг юм.

Зураг авахуулах үед бид 7 "Б" анги байлаа. Нэгэн шалгалтын дараа Искра Полякова биднийг Хувьсгалын гудамжинд орших гэрэл зургийн газарт дагуулж ирсэн юм: тэр ер нь аливаа үйл ажиллагааг зохион байгуулах дуртай л даа.
- Долдугаар ангиа төгссөний дараа бид зургаа авахуулж байна, дараа нь арваа төгсөөд бас зургаа авахуулна. Эмээ, өвөө болсон хойноо тэр зургаа харахад ямар зугаатай байх бол, гээд нэг төсөөлөөд үзээрэй!
Бид халуун усны газарт байдаг хувцас солих өрөө шиг жижигхэн зайд чихэлдэн зогсож байлаа; бидний өмнө гурван хос залуу, ач хүүгээ дагуулсан хөгшин, доны казах залуус зогсож байв.

Хэтэвчнээс төлөх (Үнэ 3000 төг)
  • Нэг удаа таталт хийхэд таны хэтэвчнээс 3000 төг хасагдана.
  • Төлбөр хийгдсэнээс хойш 24 цагийн дотор контентын харгалзах файлыг 8 удаагийн оролдлогоор татаж авах ёстой ба хугацаа хэтэрсэн болон 8 аас дээш удаа амжилтгүй оролдлого хийсэн тохиолдолд татаж авах боломжгүй болохыг анхаарна уу.