Бетонон ширэнгинд бүтэж үхэхгүйн тулд
Та ширэнгэн ойд очиж үзэж байсан уу? Явахын аргагүй, амьтны жим ч байхгүй, уугуул амьтад болох үнэг, хэрэм, тэр байтугай мэлхий нь хүртэл мөчрөөс мөчир рүү нисч явдаг – ийм нэвтрэшгүй ойд очиж үзсэн үү? Энд ганц километр зайг туулах гэж хоёр цаг зарцуулахаас гадна хамаг хүч тамираа барах болдог. Агаарын чийглэг ихтэйгээс амьсгалахад хэцүү, дээр нь хүнсний гинжний нэг хэсэг болчихгүйн төлөөх тэмцэл эцсийн хүч тамирыг минь барна...
Бетонон ширэнгид амьдрах нь жинхэнэ ширэнгинд байхаас тийм ч их ялгаатай бус билээ. Бид каръерийн шатаар мацахдаа хүчилтөрөгч дутагдаад байгааг, зам харгуйнууд нь дэндүү мушгиа, өөрийнхөө жимийг бий болгох нэн хэцүү гэдгийг, эргэн тойронд маань бүгд л нэг нэгийгээ идэж байгаа болохоор цаг үргэлж чам руу ангайх амнаас бултахын хажуугаар өөрөө бусдыг тасралтгүй идэж байгаагаа ч анзаардаггүй. Каръераа хийж яваа хүн өөрийгөө байдлыг бүрэн хянаж эзэгнэж байгаа мэтээр боддог. Гэтэл хэрэг дээр бол Бетонон ширэнги гээч амьтан энд ноёрхож, өрөвдөх сэтгэлгүйгээр хүмүүсийг шахан өөрийнхөө хуулиар амьдруулдаг.