Номын товч
Нэрт зохиолч Чингиз Айтматовын Далайн хөвөөний алаг хав толгой хэмээх сайхан зохиолыг мэдэхгүй хүн цөөхөн биз. Загас эхнэрийн овгийн эрчүүл бага наснаасаа л насанд хүрсэн эрчүүдээ даган далайд гарч ан хийдэг. Олон хоногийн аянд багахан усны нөөцтэйгөөр сэлүүртэй Каяк онгоцоор явна гэдэг балчир хүүхдэд байтугай эр бяр тэгширсэн эр хүнд ч том шалгалт болно. Ганцхан торх устай 4 хүн зах хязгааргүй далайд сэлүүр даллан хөвнө гэдэг энэ уудам зайг гараараа туулна гэсэн үг. Ийм л зураглал Далайн хөвөөний алаг хав толгой зохиолд гарна. Замдаа далайн шуургатай таарч удтал тэмцэлдсэний эцэст өтгөн мананд зүг чиггүй хөвсөөр усны нөөц нь багасаж ирэхэд Кириск хүүгийн өвөө үлдсэн гуравтаа усаа үлдээхийн тулд далайруу үсэрнэ. Дараа нь ах нь үсэрч аавтайгаа үлдэхэд торхонд нь ганцхан балга ус л үлдсэн байдаг. Балчир хүү хэд хоногийн хүчтэй шуурганд ядран аавыгаа түшин унтаж байгаад завь хүчтэй дайвалзахад сэрэн харвал хязгааргүй их далайд ганцаарханаа үлдсэн байдаг. Энэ хүмүүсийн санаатай үхэл ирээдүйд Загас эхнэрийн овгийн удирдагч болох балчир хүүд уух ус үлдээж амьд явуулахын тулд л юм шиг боловч цаад санаа нь бага буурай улс орон их гүрний хавчлаганд өртөхөд өтгөс настан нь хойч үеийнхээ төлөө, жижиг эх орныхоо төлөө бүхнээ зориулдагийг л үзүүлсэн юм. Хуучин ЗХУ-ын харъяанд Халимаг улс үнэхээр их зовлонг тууллаа гэдгийг бидний үндэс угсаа нэгт зохиолч маань энэхүү зохиолоороо бидэнд хэлжээ.