“СОРИЛТ, СОНЖИЛТ УУ” ЭСВЭЛ ...
Гадаад орны эрдэм шинжилгээний нэгэн сэтгүүлд жижиг үсгээр өрсөн ердөө тавьхан мөр тэмдэглэл нийтлэгджээ. Европын багавтар капиталист улсад гардаг энэ сэтгүүл тив бүхэнд тардаг байв. Нэр үл мэдэгдэх нэгэн хүн москвагийн нэрт профессор Алексей Михайлович Кругловын лабораторид хийж байгаа шинжилгээ судалгааны тухай тэр сэтгүүлд мэдээлсэн байлаа.
Сэтгүүлийн сүүлийн хуудсанд өчүүхэн зай эзэлсэн энэ тэмдэглэл ихээхэн шуугиан дэгдээж, түүнийг эрдэмтэд янз бүрээр тайлбарлан, олон янзын таамаглал гарч ирлээ.