"Бурханы шашин бол сэтгэлийн хөөрөл догдлол бус, харин сэтгэл оюуны боловсрол, гэгээрэл билээ. Сэтгэлийн энх амгаланг олох нь манай шашны амин сүнс. Гэхдээ оюун ухааны Бурхан хутгийг олоход төгсгөлгүй. Сэтгэлээс үүдсэн амгалан бол жинхэнэ амгалан. Ийм амгалан эд өлгийн гачаалыг давна. Манай шашин хүний сэтгэлийг голчилно. Харин бие бол сэтгэлийн орших арга, түүний хэсэг юм. Зөв сэтгэл бол шашны анхдагч хүчин зүйл. Сэтгэл оюун бол бүхнээс өгөөжтэй хүчин зүйл. Хүний тарьсан зовлонг сэтгэл оюун л арилгана. Хүн бүрийн дотоод сэтгэлд энх амгаланг байгуулбал бүх дэлхийд энх амгаланг тогтоож болно. Сайн хүний утга учир нь чадвал бусдад туслах, эс чадвал хорлол хүргэдэггүй байхад оршино..."
Гэгээн төрөлт XIV Далай багш