Агуу суут ухаантан, шинжлэх ухааны салбарт өөрийн нэрээ мөнхөлж чадсан гайхалтай эрдэмтэн Стивен Хокинг (Stephen Hawking)-ийг танихгүй хүн ховор билээ. Тэрээр 1942 онд Англи улсад мэндэлсэн бөгөөд бага байхаасаа гоц ухаанаараа гайхагдаж, амжилтанд хүрч чадсан юм. Хүн төрөлхтөн түүнийг хар нүхний онолоор илүү сайн мэдэх төдийгүй Стивен Хокенгийн бодит амьдралаас сэдэвлэсэн кино хүртэл байдаг билээ.