Энэ чинь хэн бэ? Янжингийн "Босоо ороолон" мөн шив дээ! Юун "Босоо ороолон" гэж!.. энэ чинь гавьяат жүжигчин Төмөрсүх шүү дээ. Тэгвэл энэ маань бүр хүн болчоо шив дээ!
-Хүн болохгүй юу болох ёстой байсан юм?
Чи мэдэхгүй ээ! Хүн боломгүй хачин зүггүй гайхал байсан юм!
/Бүжгийн жүжиг үзэгчдийн ярианаас/
Нээрэн ч та нар миний багын явдлыг мэдэхгүй байх. Би ийм жаал байсан юм. Намайг Төмөрсүх гэнэ. Янжингийн "Босоо ороолон" ч гэнэ. Бас "Ийрэл саарал" ч гэнэ.