Зочид хэдийнээ таржээ. Цаг арван хоёр хагас цохив. Тасалгаанд гэрийн эзнээс гадна Сергей Николаевич, Владимир Петрович л хоцорсон байв.
Гэрийн эзэн хонх цохиод хоолны үлдэгдлийг хураахыг тушаав. Тэгээд тэрээр
За ингээд шийдэх шив дээ гээд түшлэгтэй сандалдаа лавхан сууж, сигари1 соронгоо, -Хүн бүр анхныхаа дурлалын тухай паянг ярих ётсой боллоо шүү. Одоо таны ээлж, Сергей Николаевич аа гэв.
Булцгар цагаан царайт, махлагдуу Сергей Николаевич гэрийн эзэн рүү харснаа дараа нь адар өөд ширтэв.
Надад анхны дурлал гэж байгаагүй. Шууд хоёр дахиас нь эхэлсэн юм гэж эцэст нь хэлэв.
Яагаад тийм байдаг билээ?
Их амархан. Анх удаагаа нэлээд аятайхан нэгэн охины хойноос хэсэгхэн зуур давхиад үзэхдээ би арван наймтай байлаа. Гэхдээ түүний хойноос тийнхүү давхиж явахдаа энэ маань чухам саяхны шинэхэн зүйл биш мэт байдал гарган түүнээс хожим нь ч бусад бүсгүйн хойноос эргүүлж явахдаа яг тийм байдаг байв. Үнэнийг хэлэхэд анхны бөгөөд эцсийнхээ удаа би зургаан настайдаа асрагч эмэгтэйдээ дурласан юм