Францын нэрт зохиолч, зөгнөлт зохиолын үндэслэгч Жюль Вернийн найман цуврал зохиолын 4-дэх болох "НУУЦАТ АРАЛ" номыг та бүхэндээ толилуулж байна.
Энэхүү зохиол дээр олон онц сонирхолтой учир битүүлэг адал явдлууд гардаг маш сонирхолтой зохиол юм.
Мөн та бүхийн сайн мэдэх "Усан доогуур 20000 бээр аялсан нь" зохиолтой хоорондоо уялдаа холбоотой хэсэг байдаг. Капитан Немо хоёулан дээр нь гардаг бөгөөд "Усан доогуур 20,000 аялсан нь" зохиолын бүх тайлагдашгүй (капитан Немогийн өнгөрсөн амьдрал, юуны улмаас далай доор амьдрах болсон зэрэг) нууцууд манай "Нууцат арал" зохиол дээр тайлагддаг билээ. Зохиолын "баатрууд" маань агаарын бөмбөлгөөр оргож яваад нэгэн учир битүүлэг арал дээр шуурганд өртөж газардсанаар адал явдал эхлэх болно.