Унших дадал-1: Англи хэлний анхан дунд түвшний оюутнуудад суурь шинжлэх ухааны салбаруудын академик текстэнд нийтлэг хэрэглэгддэг англи үг хэллэг, нэр томъёог эзэмшүүлэн, үгсийн санг баяжуулах, тухайн шинжлэх ухааны салбарын мэдлэгийг дээшлүүлэх, мэдээлэл олж авах, ашиглах чадварыг хөгжүүлэхийн тулд уг түвшинд тохирсон унших чадваруудыг эзэмшүүлж судалгааны ажил, мэргэжлийн ном, сэтгүүл, интернэтийн мэдээллийг англи хэл дээр ашиглаж сурах дадал олгоход уг хичээлийн зорилго оршино. Уг хичээлийг судалснаар оюутан шинжлэх ухааны текст, судалгаа, эх сурвалжуудыг англи хэл дээр бүтээлчээр уншиж ойлгох, цаашлаад хичээл сургалт, судалгааны ажилдаа ашиглах мэдлэг чадвартай болно. /PDF. ном/