R-Drive Image нь дискний бүрэн хуулбар (image file) үүсгэх замаар нөөцлөх болон хуулбарлах үйлдлийг гүйцэтгэдэг хүчирхэг хэрэгсэл юм. Энэ дискний хуулбар нь хатуу диск, партишн эсвэл логик дискийг бит бүрээр нь яг адилхан хуулдаг бөгөөд Windows үйлдлийн системийг зогсоохгүйгээр, шууд ажиллаж байх үед үүсгэж болдог. Иймд хэрэглэгчийн ажлыг тасалдуулахгүй.
Үүсгэсэн хуулбар файлыг CD-R(W)/DVD, Iomega Zip/Jazz зэрэг салдаг төхөөрөмжүүд дээр хадгалах боломжтой.
R-Drive Image-ийн онцлог
-
Хялбаршуулсан мастер интерфэйс
-
Хуулбар файлыг шахаж хадгалах боломж
-
Салдаг төхөөрөмжүүдийг дэмжинэ
-
USB 2.0 болон 3.0 дэмжлэгтэй
-
Сүлжээгээр дамжуулан ажиллах боломж
-
Олон төрлийн төхөөрөмжийг өргөнөөр дэмжинэ
-
Хуулбар файлыг зөвхөн унших горимтой виртуал диск болгон холбож болно
-
Ганц файл, хавтсыг сэргээх боломж
-
Хуулбар файлыг хэсэгчлэн хувааж хадгалах
-
Хуулбар файл хамгаалах тохиргоо
-
Шинэ партишн үүсгэх
-
Партишн орлуулах
-
Дискийг диск рүү бүрэн хуулж болно
-
Хуулбар файлын бүрэн бүтэн байдал шалгах
-
Давтамжтай эсвэл автомат үйлдлүүдэд зориулсан скрипт үүсгэх
-
ReFS файлын системийг дэмжинэ
-
GPT-г бүрэн дэмжинэ
Системийн шаардлага
-
Дэмжих үйлдлийн систем: Windows 7, 8.1, 10, 11
-
RAM: 2 GB (4 GB зөвлөмжтэй)
-
Хатуу дискний сул зай: 200 MB буюу түүнээс дээш