Монгол улсын интернэт болон медиа хөгжиж байгаатай холбоотойгоор манай Gen Z болон Gen X-ийнхэн маань Baby Boomers-ийн дарамтнаас гарах, эрх мэдэл, суудлыг нь авах, мөн сайн сайхан нийгмийг цогцлоож, сурч мэдэхийн амтанд нь орсон сайхан үе иржээ. Энэ том зах зээл, далай дунд жараахай шиг байвал хөнгөхөөн хоол болж хүний мөнгөний төлөө хэдхэн цаас авдаг ажил хийнэ. Аан харин энэ далайд жараахайгаасаа эхлээд том акул болох хүртлээ явж чадвал хүмүүс таны мөнгийг таны өмнөөс хийх болно гэдгийг сайн мэдэх хэрэгтэй.Тийм болохоор өөрийгөө үнэлүүлэхийн тулд мэдлэгтэй байх хэрэгтэй. Тийм учраас гол зэвсгийн нэг бол Англи хэл юм. Энэ удаагийн контентоор та бүхэндээ хэрэгтэй зүйл оруулъя гэж санасны үүднээс англи хэл дээр Best Seller болон Most Popular номнуудаас цөөн цөөнөөр оруулан багц цувралуудыг хүргэе гэж бодлоо.
1. Mindset: The New Psychology of Success Энэ ном бол одоо залуучуудын дунд маш түгээмэл унших ёстой номнуудын нэгээр яригдаж байгаа билээ. Таныг өөрийгөө таньж мэдэхэд туслах ном
2. You Are a Badass- How to Stop Doubting Your Greatness and Start Living an Awesome Life Энэ ном болохоор өөрөө өөртөө эргэлзэж байгаа эргэлзээг тань тайлж урагш алхахад туслах ном
3. Give And Take энэ номыг харахад монгол зүйр үг байдагдаа "Аяганы хариу өдөртөө, Агтны хариу жилдээ" гэж. Бид ямар нэгэн зүйлийг хүнээс авсан бол тэр хэмжээгээрээ өгч сурах хэрэгтэй. Тэр нь эргээд танд ямар том боломж, амжилтыг авчирч байгааг энэ номноос мэдээрэй.
4.Building Confidence For Dummies энэ номны тухайд гэвэл таныг хэрхэн өөртөө итгэлтэй болгох талаар заах бөгөөд загнасан газар мааждаг эд байгаа. Өөртөө итгэлтэй байснаар бүгд бүх зүйлийг хожиж чадна гэдгийг санаарай.
5.The Subtle Art of Not Giving A Fuck энэ номыг зөндөө л харсан байхдаа монголоор бол "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг" гэх нэртэй уг ном монголд орчуулагдаж орж ирээд л шуугиан тараад хэдэн хэдэн зуу, мянгаараа зарагдаад л нэг хэсэг олдохгүй тийм л болсон байсан ном. Энэ ном бол бусад номыг бодвол нэг л их эерэг зүйлээр аз жаргал амьдралд хүрэх гэж ярихгүй бөгөөд эсрэгээрээ бидний муу гэж боддог зүйл бидэнд хэрхэн амжилт авчрахыг заах болно. Жишээлвэл бидэнд зовлон шаналал, бүтэлгүйтэл зөндөө ирдэг харин энийгээ өөрийн давуу тал болгох л явдал юм гэж заана.
Хэрвээ та бүхэн маань өөр ном дараагийн цуврал дээр өөрийн сонирхсон номоо авмаар байвал Ganturr08@gmail.com луу майл илгээгээрэй