Монголын ард түмэн бид:
- Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
- Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс,үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
- Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
- Хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
- Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.