Chest буюу цээжний булчин хөгжүүлэх дасгал (1-3)

Контент ID 290
Ангилал Хичээл
Хэл Англи
Файлын тоо 1
Хэмжээ 127.7 MB
Оруулсан gantur

Сайн байцгаана уу?Сүүлийн үеийн хүүхэд залуучууд өөрсдийн биеийн хөгжил дээр их анхаардаг болсон бөгөөд заавал фитнес гэлтгүй гэртээ заваараа хийж цээжний булчингаа хөгжүүлэх дасгалыг хүргэхээр шийдлээ.Анхан шатнаас хүнд шат хүртлэх хичээлийг багтааж өгсөн байгаа бөгөөд уг бичлэгийг үзэн дагаж яг ёс журмаар хийхэд эхний сарын дотор өөрчлөлт гарсан нь мэдэгдэх болно.Гэхдээ та өөртэйгээ тэмцэж тууштай хийж чадвал шүү дээ.Хүн эхний өдөр цээж дараагийн өдөр гэдэс түүний дараагийн өдөр цээж хийж өөрийн булчингаа амраах ёстой ба та зөвхөн дасгалаа хийхгүйгээр амраана гэлтгүй хоол унд болон нойр авалтаа авснаар таны булчин масслаж хурдан сайн зөв хөгжих болно.Мөн зөвхөн цээжний дасгал гэсэн утгаар хийгдэж байгаа ч туслах булчингууд буюу гурван толгой мөр нурууны булчингууд зэрэг хөгжинө гэдгийг сануулъя.

1. Level 1 буюу Анхан шат: Энэ шатанд та заавал өөрийгөө хүчлэн байж тоондоо хүрэх шаардлагагүй ба өөрийн хязгаараар өдөр болгон хийнэ.Таны бие удахгүй энэ их ачааллыг даадаг болж эхлэх ба та эхэндээ 5 суниадаг байсан бол дараагийн долоо хоногт 10 тэрний дараа 15 20 30 гээд л өгсөөд явна хамгийн гол зүйл бол техникээр зөв суниалтаар суниадаг байх шаардлагатай. Анхан шатанд та уг хичээлийг хийхэд хөнгөн санагдаж байвал дасгалыг бүрэн гүйцэт хийж дуусгаснаас 3минутын амралт авч дахин хийгээрэй.Уг Level 1 хичээлийг хийсээр 1 сарыг хугацаанд таны суниах чадамж ихсэхээс гадна биеийн хөгжил сайжирна.Ингээд та Level 2 луу орох боломжтой болно.
Цэвэр суниалт:

Мөрний хэмжээтэй хоёр гараараа газарт тулна.таны бие хоёр гар болон хөлний өсгийнүүддээр тогтож байх ёстой бөгөөд таны бие хоёр гар дээр тулцан үед шув шулуун байх ёстой ба доошлоход хамраараа амьсгаа аваад бие түлхэхдээ амьсгаагаа гарган ингэхдээ та хурдан хурдан машиндах шаардлагагүй алгуурхнаар тайван доошлоод тайван дээшлэнэ.Дээшээ бие түлхэхэд гар тань шув шулуун болсон байх ёстой.Ингэснээр таны цээж лүү цус гүйж хөөх болно.Та амьсгаагаа зөв хуваарьлаж зөв техникээр суниавал таны цээж лүү цус орж булчингуудийн завсраар хүчилтөрөгч орсноор улмаар масслах болно.

Level 2, Level 3 хоёр Level 1 тэй адил явагдах болно.

Та яагаад дасгал хийж байгаа вэ?

Уг асуултанд хариулъя.Та уг цээжний дасгалыг хийснээр таны бие бялдар сайжрахаас гадна таны гормоны эргэлт сайжирснаар тархины үйл ажиллагаа сайжирч ажил болон хичээлээ сайн анхаарч ойлгодог болно.Мөн таны биенд тэсвэр хатуужил сууж биеэр тэнхээ суух болно.Гормон сайжирснаан та нэмэж шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх эсвэл зүгээр л өдөрт иддэг хэмжээгээрээ тогтмол хоолоо сайн идэж оройдоо эрт унтана нойрыг сайн авах хэрэгтэй ингэснээр та 4 5 сарын дотор л 5 6 см магадгүй тэрнээс ч илүү хурдан өсөж магадгүй.Энэ бол 100% баталгаатай бөгөөд админ миний бие уг дасгалыг хийснээр 5 сарын дотор 7см өсөж чадсан юм.Мөн та дасгал хөдөлгөөн хийдэг болсноор таны бүх стресст тайлагдаж цаанаа л хамаг бие хөнгөрч илүү тайван зан аашын хувьд ч сайхан болох болно.

Сүүлд нэмж хэлэхэд та уг дасгалыг худлаа хүмүүст би хийж байгаа гэсэн утгаар нь хийх биш өөрийнхөө залхууг, өөрийгөө ялан дийлэхийн төлөө хийж байгаа гэдгийг ямагт сана!!. Хэрвээ та цуцаад байвал яах гэж эхэлснээ санаж өөрийгөө хурцлаарай.

Админ миний бие удахгүй та бүхэнд энэхүү дасгалуудыг хийхийн хажуугаар сонсож огшоолтыг мэдрүүлэх дуу болон аянуудыг тавих болно.Хоёр чихэвчээ зүүгээд хийх дуу сонсолгүй дасгал хийх хоёр тэмээ ямаа шиг гэдгийг санаарай.

Хэтэвчнээс төлөх (Үнэ 3000 төг)
  • Нэг удаа таталт хийхэд таны хэтэвчнээс 3000 төг хасагдана.
  • Төлбөр хийгдсэнээс хойш 24 цагийн дотор контентын харгалзах файлыг 8 удаагийн оролдлогоор татаж авах ёстой ба хугацаа хэтэрсэн болон 8 аас дээш удаа амжилтгүй оролдлого хийсэн тохиолдолд татаж авах боломжгүй болохыг анхаарна уу.