AutoCAD [ɑːtoʊˈkæd] нь Autodesk компаны CAD-бүтээгдхүүний төрлийн нэг хэсэг юм. Хамгийн сүүлийн хувилбарыг AutoCAD 2015-г 2014 оны 4 сард худалдаанд гаргажээ. AutoCAD-н бүтээгдхүүнээс нийтдээ 3 сая гаран лизенз зарсан тоогоороо дэлхийд хамгийн түгээмэл хэрэглэгддэг CAD-програм юм.
AutoCAD нь графикийн зургийн програмын зориулалттайгаар Аutodesk компаниас хөгжүүлсэн. Ерөнхийдөө AutoCAD нь энгийн техникийн зураг зурах програмчлалын интерфэйстэй CAD-Програм юм. Өнөөдөр энэ бүтээгдхүүний олон хувилбаруудыг өргөн цар хүрээтэй 3D-функцтэйгээр объектыг загварчлаx болон тусгай өргөтгөлүүдийг нь ялангуяа инженерүүд, машин үйлдвэрлэлийн инженер, архитектор болон дизайны мэргэжилтэн геоинформатикчид мөн барилгын техникчид үндсэн ажлын багажаа болгон хэрэглэж байна.
AutoCAD бол үндсэндээ векторт чиглэгдсэн зургийн програм ба энгийн объектууд болох шулуун, поли шулуун, тойрог, муруй болон текстэн дээр суурилах бөгөөд эдгээр нь эргээд хүнд хийц бүхий 3D объектын суурь болж өгдөг.
AutoCAD систем зориулан хөгжүүлсэн файлын форматууд болоx .dwg мөн .dxf нь CAD-мэдээллийн сангийн солилцооны аж үйлдвэрлэлийн стандартыг бий болгодог. Autodesk компаны мэдээлж байснаар DWG-файлын формат бий болсон цагаас хойш нийт гурван тэрбум файл үүссэн ба үүний нэг тэрбум нь гэхэд 2006 онд идэвхтэй өөрчлөгдөж байсан байна.