SimCity нь Simulator төрлийн хот байгуулан тоглодог тоглоом юм. Ерөнхийдөө тоглоом маань таныг тоглож эхлэхэд тухайн хотоо байгуулах газарыг сонгуулдаг. Энэ нь тухайн сонгосон газарууд маань өөр өөрийн гэсэн онцлогтой газрууд байх ба газрын тос, салхи, усны нөөц гээд янз янз байдаг. Эдгээр нь та хотоо хөгжүүлээд явж байхад хамгийн их хэрэг болох болно. Жишээ нь: Усны нөөц бага газар бол танай хотын хүмүүс усны асуудалд орж эхлэнэ гэсэн үг.
Энэхүү тоглоом нь их энгийн сонсогдох боловч маш их логик шаардсан тоглоом байх нь учир гэвэл зөвхөн хотоо бариад байх биш тухайн хотын санхүүгын асуудал, агаарын бохирдол, цэвэрлэх байгууламж, хотын оршин суугчдын тав тухай байдал, парк, үйлдвэр, ажлын байр гээд ерөөсөө яг л бодит амьдрал дээр байдаг хот л байгуулна гэсэн үг юм. Та хэр сайн байж чадна тэр хот шилдэг нь байх болно. Эс бөгөөс админ шигээ Улаанбаатар шиг утаан дундаа дассан, иргэд нь бухимдалтай, хот нь өртэй байх болно шүү.
Та бол тэрхүү хотын бүхий л зүйлийг хариуцдаг хотын хаан байх болно. Мөн тэгээд зөвхөн хот дотроо бус гадаад дотоод харилцаа өргөжүүлж болдог гээд олон давуу талтай. Тухайн хот мөнгөний асуудалд орж эхлэвэл Бонд авж болдог ба энэ нь их хэмжээний мөнгийг хүү өндөртэй зээлж авна гэсэн үг. Та бонд аваад буцаагаад өрөө төлөх чадвартай үйлдвэр ажлын байр гаргаж гадаад харилцаагаа сайн хийвэл таньд ашигтай байх болно. Хотын оршин суугчид өвдвөл? Хэрэв гал гарвал? Цаг агаарын аюулт үзэгдэл болвол? Та энэ бүхний эсрэг зогсох чадвартай байх ёстой эс бөгөөс маш их алдагдалд орно гэсэн үг.