Өнгөрсөн удаад MineCraft тоглоомын үед давдаг хувилбар 10 -р сард цацагдана гэж хэлж байсан бол одоо тэрхүү тоглоомыг бид тоглох боломжтой болжээ. MineCraft тоглоомын энэхүү хувилбарыг алдарт тоглоом хөгжүүлэгч Telltale Games компани хөгжүүлсэн нь хамгийн сонирхол татсан зүйл болоод байгаа. Учир юунд байна вэ?
Учир нь Telltale Games үе давдаг цуврал тоглоомын зохиолыг үнэхээр “гаргууд” зохиогоод сурчихсан туршлагатай хүмүүс. Тэдний хамгийн шилдэг бүтээл болох The Walking Dead цуврал нь тухайн оныхоо шилдэг зохиолтой тоглоомоор шалгарч байсан. Мөн үүнээс гадна The Wolf Among Us, Game of thrones зэрэг тоглоомуудыг зохион бүтээж байж. Бүх тоглогчид тодорхой ганц зохиолын дагуу биш өөрсдийн сонгосон зам болгоноор явж өөрсдийн түүхийг бүтээдэг нь Telltale Games -н хамгийн гайхалтай сэдэл юм. Бодоод үзье. Тоглогч бид Call Of Duty тоглоомыг тодорхой нэг зохиолынх нь дагуу тоглосоор дуусгадаг. Тоглоом дууссаны дараа тоглогч бүр адилхан төгсгөлтэй үлдэнэ. Харин Telltale Games -н зохиосон тоглоомуудад бол тийм зүйл үгүй. Тоглоом эхэлснээс хойш л тоглогчийн өөрийн сонголтын дагуу зохиол үргэлжилнэ. Тоглоом дууссаны дараа тоглогч бүр адилхан төгсгөлтэй лав үлдэхгүй. Энэ л миний хэлэх гээд байгаа ганц зүйл.
MineCraft Story Mode тоглоом ч үүнтэй адил. Эхнээсээ л та өөрийн зан араншингаас шалтгаалж тодорхой сонголтуудыг хийж эхэлнэ.