Устсан Файлыг сэргээдэг гайхалтай программ

Контент ID 1895
Ангилал Программ хангамж
Хэл Англи
Файлын тоо 1
Хэмжээ 44.4 MB
Оруулсан tsoodol0917

1.Юуг сэргээдэг вэ?

Хааяа чухал хэрэгтэй файлаа устгачих тохиолдол хэн бүхэнд байдаг. Ахиж шинээр бичих олж авах, устсан файлаа мартахыг хичээдэг. Тэгвэл доорх гурван тохиолдолд устгасан файлаа тусгай програмуудаар сэргээн авах боломж бий.

 

        • Флаш дискнээс утсан файл сэргээх

        • Хогын саван дотроос устгасан болон Shift+Del хийж устгасан үед

        • Хард дискээ форматласан үед

 

2.Файл сэргээдэг програм яаж ажилладаг вэ? Файл сэргээхдээ юуг анхаарах вэ?

 

Ер нь Windows дээрээс файлыг устгахад Windows нь тухайн файлын хард дискнээс бүрэн арчиж хаядаггүй бөгөөд хард дээр тухайн файлын нэрийн өмнө “УСТГАГДСАН” гэсэн тэмдэглэгээ тавин орхидог.

Тиймээс хуулахад удаан байдаг атал устгахад их хурдан байдаг шүү дээ.Та хард диск рүүгээ өөр файл, програм хуулахад эдгээрийг хард дискний чөлөөтэй хэсэгт хуулдаг бөгөөд энэ чөлөөтэй хэсэг гэдэг маань ямар ч өгөгдөлгүй хэсгээс гадна эдгээр устгагдсан гэж тэмдэглэгдсэн файлуудын хэсэг байдаг юм.

 

Тиймээс хард руу файл хуулж байх үед таны өмнө устгагдсан файлууд аажмаар дарагдан алга болж байдаг.

Нэгэнт ийм болохоор танд бүх устгагдсан файлыг сэргээх баталгаа байхгүй бөгөөд аль болох сүүлд устгагдсан байх тусам амжилттай сэргээх магадлал өндөр байдаг гэж ойлгож болно.

 

Устсан файл сэргээх програм tools олон (Жишээ нь Recover My files, Data Recovery Wizard, Undelete, Get Data Back NTFS…гээд тоочоод барамгүй.), хэрэглэхэд амар хэн ч гэсэн хэрэглээд файлаа сэргээж чадах учир програмаа хэрхэн ашиглаж яаж сэргээх заавар зөвлөгөө нэмж бичих нь хэрэггүй байхаа. Зарим utility software, антивирус (жишээ нь Bitdefender Total Security, Tune-Up Utilities…etc)-д нэмэлт tool хэлбэрээр суусан байдаг. 

 

Устсан файлаа сэргээх Програмыг суулгахад хялбархан боловч суулгахын өмнө нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Хэрэв та C дискэн дээрээсээ чухал файл устгачихаад  програмыг суулган сэргээх гэж байгаа бол програмыг C диск дээрээ суулгахгүй байхыг анхаарах хэрэгтэй. Мэдээж програм C дээр суухдаа таны сэргээх гэж буй чухал тэр файлын өгөгдлийг дарчихаж болно шүү дээ.

 

Ер нь хэрэгтэй файлаа устгачихвал нэн даруй тухайн файл харъяалагдах дискэн дээр элдэв файл нэмж устгах, хуулах зөөх үйлдэл хийхгүй байх хэрэгтэй. 

 

3. Файл устгахад өгөх зөвлөмж

 

Та хэрэгтэй чухал албан бичиг, баримт нууц файлуудаа устгахдаа зүгээр л DELETE хийж орхидог уу? Энэ байж болох ч мэдээллийн алдагдалд орох эрсдэл дагууж байдаг.

 

Өнөө цагт мэдээллийн хулгай ихсэж буй үед компьютертээ буй чухал албан бичиг, баримт нууц файлуудаа устгахдаа эргэн сэргээгдэхгүйгээр бүрэн гүйцэд устгаж цэвэрлэдэг програмуудаар устгаж байхыг зөвлөж байна. Жишээ нь File Shredder гээд хайгаад үзээрэй, зарим нэг антивирусын (Kaspersky Bitdefender сүүлийн үеийн хувилбар нь) цэсэнд энэ програм ажиллахаар суусан байдаг.

 

Яагаад үүнийг зөвлөж байна вэ гэвэл та компьютерээ үүрд хэрэглэхгүй нь ойлгомжтой, цаг тутам л шинэ технологи гарч хүмүүс компьютерээ байнга шинэчлэж хэсэг хэрэглээд зардаг болсон, тэр хэрээр л албаны ажлыг амжуулж явсан хуучирсан компьютерууд маань мэдээллийн хулгайд өртөх боломжгүй гэх газаргүй. Хард дискэн дээрээс устгасан болон форматласан үед бараг бүх устсан файлыг  програмаар сэргээгээд авчиж магадгүй. 

 

Хэтэвчнээс төлөх (Үнэ 3000 төг)
  • Нэг удаа таталт хийхэд таны хэтэвчнээс 3000 төг хасагдана.
  • Төлбөр хийгдсэнээс хойш 24 цагийн дотор контентын харгалзах файлыг 8 удаагийн оролдлогоор татаж авах ёстой ба хугацаа хэтэрсэн болон 8 аас дээш удаа амжилтгүй оролдлого хийсэн тохиолдолд татаж авах боломжгүй болохыг анхаарна уу.