Sims бас дахин Sims. Үеийн үед шилдэг нь байсаар ирсэн Sims-ийг мэдэхгүй хүн тун ховор биз. Харин мэдэхгүй анх удаагаа сонсож байгаа залуустаа дуулгахад Sims-ийг тоглож үзээгүй бол яг одоо та тоглоод үзээрэй. Sims бол та бидэнд маш олон зүйл ойлгоход, мэдэхгүй зүйлээ мэдэхэд хүртэл тусалдаг ерөнхийдөө жижиг кибэр дэлхий юм. Бидний өдөр тутамд хийдэг амьдрал дээр юу байдаг тэр бүгд Sims-д бий. Мөн хүний биеийн сэтгэл хөдлөл амьдралын хэв маяг хүртэл орно. Цөөхөн хэдэн жишээ дурдахад: Унтах, идэх, алхах, бие засах, уйлах, гомдох, өлсөх, дурлах хүртэл бий. Түүнчлэн эдгээр нь хоорондоо холбогддог хэрэв та тоглоомон дотор нойргүй яваад байвал ухаан алдах за цаашлаад удаан нойргүй явбал эрт нас барж ч болно :P. Эдгээрээс гадна та ажил хийж мөнгө олж мөнгөөрөө өөрийн мөрөөдлийн байшин орон сууц машин тэрэг гээд бүгдийг худалдан авч болно. Байшин барихдаа та өөрийн гараар барьж болно, хэрэв өөрийн гараар барих бол байшингийн ханын өндөр, шатны өндөр, цонх, хаалганы загвар гээд бүгдийг сонгож болно. Өрөөний ханын цаасаа, Хивс өрөөнд байх эд зүйлсээ та худалдаж авна. Үнэхээр гайхалтай байгаа биз. Та амьдралд юу хийдэг тэр бүгдийг хийнэ. Тоглоом эхлэхийн өмнө та өөрийн нүүр царай, хувцаслалт гадаад төрх болон тухайн өөрийн доторх юунд дуртай дургүй, зорилгоо хүртэл сонгон тоглодог. Хэрэв та спортын домог болохыг хүсдэг бол сонингийн газар ажиллаад байж болохгүй шүү дээ. Тийм учир бэлтгэл сургууль хийдэг газар цаашлаад спортын газар ажиллаж болно. Хэрэв та ажил хийхгүй бол өлсөж үхнэ, Хэрвээ найз охин бүүр хүүхэдтэй бол тэд нарыгаа тэжээх хэрэгтэй болно шүү дээ. Хүүхэд гэснээс хүүхэд чинь төрөхөөс авхуулаад сургуульд сурах, найз залуу дагуулж ирээд л эхлэнэ шүү дээ. Sims -ийн талаар товчхон дурдахад ийм байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Sims-ийн албан ёсний сайтнаас мэдээлэл авж болно.
Бидний зүгээс та бүхэндээ Sims4 буюу хамгийн сүүлд гарсан update-тай Sims ийг хүргэж байна. Sims нь дотроо олон төрөл байдаг. Sims4 Deluxe Edition, Get to Work, Outdoor Retreat гэх мэт. Sims нь үргэлж Update хийгддэг тул илүү олон шинэ зүйлүүд нэмэгдэж байдаг. Sim -д төрөл бүрт хэдхээн зүйл байдаггүй маш олон сонголттой. Жишээ нь: Гэрлийн чийдэн гэхэд дотроо өлгөдөг, хананд суурилуулдаг ширээн дээр тавьдаг, том өрөөний, 00-ийн өрөөний, өдрийн гэрэл, бүдэг, тод, урт, өргөн гээд бий. Жишээ нь: ширээн дээр тавьдаг чийдэнгүүд дотроо маш олон сонголттой загвар хэмжээнээсээ хамаараад олон янз.
Sims4 Get to Work нь энгийн амьдралаас илүүтээгээр ажил мэргэжилтэй илүү ойрхон байдлаар хийгдсэн байна. Та өөрийн хүссэн мэргэжилээ сонгон ажилж амьдрах болно. Тухайн ажилдаа амжилт гаргах, эсвэл ажилгүй болох нь таниаас шалтгаална. Хэрэв та ажилаасаа байнга хоцордог бол дарга тань таньд дуртай байхгүй нь мэдээжийн хэрэг. Үргэлж шаргуу зүтгэдэг хүмүүс маань удалгүй дарга, захирал болохыг үгүйсгэхгүй шүү. Энэ мэтчилэн Sims4 нь гоё гоё зүйлээр дүүрэн тоглоом юм шүү дээ. За ингээд та бүхэнд амжилт хүсье. :)
Үйлдлийн систем: Windows XP Процессор: Intel Core 2 Duo E4300 болон AMD Athlon 64 X2 4000+ 2.0 GHz болон түүнээс дээш
Түргэн санах ой: 2 GB болон түүнээс дээш
График карт: NVIDIA GeForce 6600 or ATI Radeon X1300 or Intel GMA X4500 болон түүнээс дээш
Эзлэх хэмжээ: 10 GB