Cities Skylines нь 2015 оны 3 сарын 10нд нээлтээ хийсэн цоо шинэ тоглоом юм. Cities Skylines тоглоом нь бүтээлч, зохион байгуулалттай, тайван төрлийн тоглоомонд дуртай хүмүүст зориулагдсан гэж хэлж болно. Cities Skylines тоглоомыг тоглоход танд чамлахааргүй ур чадвар, уран сэтгэмж шаардах болно. Учир нь уг тоглоом нь юу ч үгүй хоосон газар дээр хот байгуулах юм. Хоосон газар нь тус тусдаа онцлогтой Тухайлбал: Уул толгод ихтэй эсвэл ус нуур ихтэй, газрын баялаг, усны нөөц, тос нефть гээд бүгд бий. Харин та тухайн газарт хэрхэн зохион байгуулалттай хот барих хэр өндөр хөгжилтэй хот байгуулах нь та бүхнээс шалтгаална. Мөн нэг зүйл нэмж хэлэхэд та зөвхөн байшин барилга зам барихгүй, тухайн хотын гадаад харилцаа, зам тээвэр, ажилгүйдэл, бохирдол, орлого зарлага гэх мэт бүх зүйлийг зохицуулан тоглох юм. Хэрэв ажлын байр байхгүй бол хотын иргэд уур уцаар ихтэй сүүлдээ хотоос нүүж явцгаадаг. Мөн хотын санхүү алдагдалд орж ирэхэд хэрхэн зөв төлөвлөж хямралыг хэрхэн давах нь та бүхнээс шалтгаална. Ингээд энэхүү тоглоомыг давуу талуудыг хэлээд дуусахгүй. Бас таны бүтээн босгосон сайхан хотыг байгалийн гамшиг дайрахыг ч үгүйсгэхгүй шүү дээ :)
Үйлдлийн систем: Windows XP, Vista, 7, 8, 8.1 (64-bit) буюу түүнээс дээш
Процессор: Intel Core 2 Duo, 3.0GHz, AMD Athlon 64 X2 6400+, 3.2GHz буюу түүнээс дээш
Түргэн санах ой: 4 GB буюу түүнээс дээш
График карт: NVIDIA GeForce GTX 260, 512 MB, ATI Radeon HD 5670, 512 MB буюу түүнээс дээш
Эзлэх хэмжээ: 4 GB