Та бүхэнд маш гайхалтай тоглоомыг танилцуулж байна. Өмнө нь бидний ихэнх нь Machinarium хэмээх тоглоомыг тоглож байсан. Ерөнхийдөө тэр тоглоомтой их төстэй. Гэхдээ утга зохиол, үйл явдлын хувьд түүнээс маш илүү. Харин Machinarium тоглоомыг тоглож үзэж байгаагүй хүмүүст зориулж тайлбарыг илүү дэлгэрэнгүй хүргэе.
Тоглох үйл явц: Анх харахад бол зүгээр л 2D тоглоом. Гэхдээ тоглоод үзвэл өөр. Бид энэ удаад хүнтэй зодолдохгүй, хүн буудахгүй, уралдахгүй. Харин тархиа ашиглаж эсрэг талын дайчдыг устгана. Мөн таны хамгийн сайн хамтрагч болох бяцхан гөлөг тантай үргэлж хамт. Энэ тоглоомын хамгийн гол зүйл нь бол эсрэг талаа устгах биш. Тоглоомын хамгийн гол зүйл бол энэхүү тоглоомын түүх буюу зохиол.
Зохиол: Зохиолын хувьд гэвэл дэлхийн 1 -р дайны үеийн байдлыг жирийн нэг цэрэг, гэрийн эзэгтэй, энгийн ард гээд бүх өнцгөөс харуулах болно. Нэг ёсондоо бид бүхэн тухайн үед очиж амьдарч үзэхтэй ялгаагүй. Гэхдээ тоглоомын зохиол нь үнэхээр гайхалтай. Мэдээж юу гардгийг нь энд биччихвэл тоглох гэж буй танд сонирхолгүй санагдах биз. Тиймээс зүгээр л гайхалтай зохиол, эцэст нь бид бүхнийг “уйлуулах” хэмжээний гэдгийг нь л хэлчихье. Та бүхэн заавал тоглож үзээрэй.
Тоглоомыг тоглоход шаардагдах үзүүлэлт: Хамгийн багадаа: Үйлдлийн систем: Windows XP SP3 эсвэл Windows Vista SP2 эсвэл Windows 7 SP1 эсвэл Windows 8 (32/64 бит аль н ч болно)
Процессор: Intel Pentium IV 630 @ 3.0 GHz or AMD Athlon64 3000 + @ 1.8 GHz Түргэн санах ой: 2 GB RAM
График карт: nVidia GeForce 8800 GT эсвэл AMD Radeon HD2900 XT (512MB VRAM)
Яг таарсан:Үйлдлийн систем: Windows XP SP3 эсвэл Windows Vista SP2 эсвэл Windows 7 SP1 эсвэл Windows 8 (32/64 бит аль н ч болно) Процессор: Intel Core 2 Duo E4400 @ 2.0 GHz or AMD Athlon64 X2 3800+ @ 2 GHz Түргэн санах ой: 2 GB RAM График карт: NVidia GeForce 9600GT эсвэл түүнээс дээш, AMD Radeon HD3850 эсвэл түүнээс дээш (512MB VRAM эсвэл дээш)