SPSS програмын хэрэглээ маш өргөн, зөвхөн нийгэм хүмүүнлэгийн ухааныхан төдийгүй биологи, газар зүй, геологи гэх мэт байгалийн ухааны зарим салбарынхан ч байнга ашигладаг ажээ. Харин STATISTICA, SAS, STATA зэрэг програмууд нь нэлээд гүнзгийрүүлсэн боловсруулалт, нарийвчилсан шинжилгээ хийхэд зориулагдсан, байгалийн ухааны салбарын мэргэжилтнүүд ашиглахад зориулагдсан гэж ойлгож болно. Хүсвэл та ч гэсэн эдгээр програмуудыг ашиглаж болно. Гэхдээ урьдаар SPSS програмтай сайтар танилцаж, сайн эзэмшчих гэж танд зөвлөх байна. Нэг програмыг сайн эзэмшчихвэл бусад програмуудыг ашиглахад төдийлөн хүндрэл учрахгүй, гол гол үйлдлүүдийг дүйцүүлэн, харьцуулах замаар амархан суралцах боломжтой байдаг. Тэгээд ч статистик боловсруулалтын үндсэн суурь арга нь нэгэнт ижил тул ялгараад нэг их сүйд болохгүй билээ.